Аппликэйшн нь устах эрсдэлтэй байгууллагын судалгааг Google компанид хүргүүлжээ

Аппликэйшн нь устах эрсдэлтэй байгууллагын судалгааг Google компанид хүргүүлжээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Google play Store” дээрх аппликейшн нь устгах эрсдэлтэй 187 аж ахуйн нэгж байгууллагын дэлгэрэнгүй судалгаа гаргаж, Google компанийн Google Android team, Government affairs and public policy (GAPP) багт хүргүүллээ.

Google компанийн энэ онд гаргасан журмын дагуу  “Google Play Store” дээр аппликейшн байршуулж үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн “Google Developer” бүртгэлээ “D-U-N-S” дугаартайгаар шинэчлэх шаардлагатай болсон билээ. 

Одоогоор ЦХИХХЯ, Google компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын аппликейшныг устгахгүй байх, “DUNS” дугаар шаардахгүйгээр бүртгэлээ шинэчлэх нөхцөл бүрдүүлээд байгаа аж. Иймд судалгаанд хамрагдсан байгууллагуудад дараах алхмуудыг хийхийг зөвлөжээ. Үүнд:

-https://play.google.com/console/ холбоосоор байгууллагынхаа бүртгэлтэй “account”-руу нэвтэрч орно. Жич: Шинээр бүртгэл үүсгэхгүй. 

-Үндсэн “home page” дээр “verify now” гэсэн товч дээр дарна. 
-Асуумжийн дагуу бөглөнө. Байгууллагынхаа гэрчилгээг хавсаргана.
-Данс эзэмшигчийн мэдээллээ оруулаад бичиг баримтаа хавсаргана. 

Ерөнхий заавар харах:  https://support.google.com/googleplay/android-developer/answer/14177239?hl=e

Цаашид Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад “DUNS” дугаар олгуулах, улсын хэмжээнд “DUNS” дугаар нээлгэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЦХИХХЯ мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Орон нутгийн замд зорчих тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу. 2024-10-31

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-11-01

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ 2024-11-02

The MongolZ баг “Thunderpick World Championship 2024” тэмцээнд түрүүлж $500,000-ийн эзэд боллоо 2024-11-04

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа 2024-11-05

Аппликэйшн нь устах эрсдэлтэй байгууллагын судалгааг Google компанид хүргүүлжээ 2024-11-05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулна 2024-11-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов 2024-11-05

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав 2024-11-08

Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна 2024-11-08

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо 2024-11-08