Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна

Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна

Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 2-10-ны өдрийг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулж байгаа тул иргэд, оршин суугчид, аялагчдыг ууланд гарахгүй байхыг анхааруулж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчдыг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа 2024-11-05

Аппликэйшн нь устах эрсдэлтэй байгууллагын судалгааг Google компанид хүргүүлжээ 2024-11-05

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулна 2024-11-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов 2024-11-05

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав 2024-11-08

Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна 2024-11-08

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо 2024-11-08

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна 2024-11-08

Импортоор орж ирэх автомашинд ХОТЫН ДУГААР олгохгүй 2024-11-08

Манай жүдочид таван алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.  2024-11-08

Цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ.  2024-11-09