Цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр өнөөдөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Иймд зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.

2024 оны 11 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20-25 градус, өдөртөө -6-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна 2024-11-08

Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо 2024-11-08

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна 2024-11-08

Импортоор орж ирэх автомашинд ХОТЫН ДУГААР олгохгүй 2024-11-08

Манай жүдочид таван алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртэв.  2024-11-08

Цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ.  2024-11-09

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзлаа 2024-11-11

ЗГХЭГ-ИЙН ДАРГА Н.УЧРАЛ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖУ ТЭ ЁЛЬТОЙ УУЛЗАВ 2024-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна 2024-11-12

“Интермед” эмнэлэгт шалгалт хийж байна 2024-11-13

Баруун аймгуудын нутгаар маргааш цас орж шуурна 2024-11-13