Галт сумын нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Галт сумын нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт үүрийн 4:34 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн төв нь Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун урд зүгт 40 км, Хөвсгөл аймгийн Галт сумын төвөөс зүүн урд зүгт 44 км, Архангай аймгийн Тариат сумын төвөөс зүүн хойд зүгт 51 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. 

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.
Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга дотор байгаа хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.
Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.
Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна 2024-11-27

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ 2024-11-27

ЗГ: Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв 2024-11-27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. 2024-11-27

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2024-11-28

Галт сумын нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2024-11-28

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна 2024-11-28

Техникийн үзлэгт ороогүй, татвар төлөөгүй, торгуультай машиныг хязгаарлана 2024-11-29

Төрийн албан хаагчийн тодорхойлолтыг цаасаар авах шаардлагагүй боллоо. 2024-11-29

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 2024-11-30

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно 2024-11-30