Авто машины албан болон зам ашигласны татварыг нэмлээ

Авто машины албан болон зам ашигласны татварыг нэмлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан өнөөдөр үргэлжлэв.

Хуралдаанаар Авто машины албан татварыг шинэчлэн батлах тухай,  Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай  асуудлыг хэлэлцэж, тээврийн хэрэгслийн татварын нэмэхээр шийдвэрлэжээ.  Ингэснээр нийслэлийн Замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж төсвийн төсөлд тусгажээ. Шинэчилсэн зохицуулалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. НИТХ-аас моторын багтаамжаас хамаарч зам ашигласны татварт

4000-аас дээш бол өдөрт 694, сард 20833, жилд 250 мянган төгрөг

2001-3000 бол өдөрт 416, сард 12500,  жилд 150 мянган төгрөг

2000 хүртэлх бол өдөрт 275, сард 8330, жилд 100 мянган төгрөг төлөх юм.

Харин автомашины алтан татвар:

“Приус” 36000-аас 108000 төгрөг,

“Лексус 570” 188100-аас 564300 төгрөг,

“Портер” 30000-аас 75000 төгрөг,

“Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг болов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.