Мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сарын 7-оос эхлүүлнэ.

Мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сарын 7-оос эхлүүлнэ.

Оны ээлжит мал тооллого энэ сарын 7-нд улсын хэмжээнд эхлэх талаар ҮСХ-ноос мэдээллээ. Тодруулбал, 2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-нд улсын хэмжээнд зохион байгуулах нь.

Манай улс мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай байдаг аж.Мал тооллогын 2023 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 64.7 саяд хүрсэн юм.
Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.