Т.Доржханд: Хэвлэл, мэдээллийн зардалд 0.5-1.5 тэрбум төгрөг суулгасан.
Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр ярихдаа “Өнгөрсөн аравдугаар сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф болон бодлого өөрчлөгдсөн. Зарим гишүүнд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна. Сангийн яамнаас хэвлэл, мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулсан юм билээ. Эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гаргаж буй. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Тэр маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна. Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана.
Бидний ирэх жилийн хүсэлт 18 тэрбум байсан, хасагдаж явсаар одоо 11 тэрбум төгрөг боллоо. Үүнээс ажлын албаны зардал 11 тэрбум. Энэ бол орон байр, цалингийн зардал. Хэвлэл, мэдээллийн зардалд 0.5-1.5 тэрбум төгрөг суулгасан. Бие биеэ харддагаа болимоор байна. Бүх мэдээлэл ил тод, аваад үзэх хэрэгтэй. Улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн ачааллыг авахдаа ердөө 8-10 тэрбумаар зардлаа шийдэж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага. Олон улсад бол 6-15 хувь байдаг. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.