Нийслэлд орон сууцны үнэ 1.9 хувиар нэмэгджээ

Нийслэлд орон сууцны үнэ 1.9 хувиар нэмэгджээ

Нийслэлд орон сууцны үнэ 11 дүгээр сард 2023 оны мөн үеийнхээс 13. 6 хувиар, 10 дугаар сарынхаас 1.9 хувиар нэмэгджээ.

Тухайлбал:

  • Шинэ орон сууцны үнэ 2023 оны мөн үеийнхээс 10.9 хувиар, 10 дугаар сарынхаас 1.7 хувиар,
  • Хуучин орон сууцны үнэ 2023 оны мөн үеийнхээс 15.3 хувиар, 10 дугаар сарынхаас 2.0 хувиар нэмэгдсэн байна.

Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их 5.52 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4. 25 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их  5.22 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Шинэ орон сууцны дундаж үнэ 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:

  • Сүхбаатар дүүрэгт 1401.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн их,
  • Хан-Уул дүүрэгт 414.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн бага,

Хуучин орон сууцны хувьд:   

  • Сүхбаатар дүүрэгт  1006.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн их,
  • Сонгинохайрхан дүүрэгт 291.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь хамгийн бага байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.