Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл өглөө.

Түүний хувьд  “Ерөнхийлөгч холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл авлаа. Бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хамгийн гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхлэхэд утаа 40-50 хувь буурч байсан. Одоо яагаад буцаад ухрав. Шахмал түлш улам сайжрах ёстой улам муудаад байгаа шалтгааныг голчлон хөндөж ярилаа. Хоёрдугаарт, хяналт, шалгалт нэлээд суларсныг Ерөнхийлөгч хэлсэн.

Улмаар хяналтаа сайжруулж, анхаарлаа хандуулахыг үүрэгдлээ. Утааг бууруулах нь ганцхан байгууллагын ажил биш учраас төр засгийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг сануулсан. Уулзалтад Ерөнхий сайд хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй. Харин УИХ-ын дарга, намуудын бүлгийн дарга нар оролцлоо” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МУГТ М.Анхцэцэг “Манама-2024” ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2024-12-14

Нийслэлд орон сууцны үнэ 1.9 хувиар нэмэгджээ 2024-12-14

Жүдо, Чөлөөтийнхөн үндэсний бөхөөр маргааш халз барилдана 2024-12-14

2025 оны 12 ордын зурхай 2024-12-14

С.Бямбацогт: Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдэд агаарын бохирдол, утаа бууруулах ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн 2024-12-16

Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний чанар муудсан шалтгааныг тодруулж, хариуцагчийг олох үүргийг холбогдох албаныханд өглөө 2024-12-16

"Хавдар судлалын үндэсний төв II"-ыг барихаар боллоо 2024-12-17

“Хавдар судлалын үндэсний төв-II” барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа 2024-12-17

УОК-ЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2024-12-17

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно 2024-12-19

Монгол Улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ 2024-12-19