Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ

Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ

Умард Солонгос он гарснаас хойш анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан тухай Японы эргийн хамгаалалтын алба мэдээлэв. 

Мэдээлэлд, Умард Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэсэн боловч яг хаана унасныг тодорхой дурдаагүй байна. Пуужингийн үлдэгдэл илэрсэн тохиолдолд ойртож болохгүй, харин эрх баригчидтай яаралтай холбогдохыг тэнгист явж буй хөлөг онгоцнуудын ахмадуудад анхааруулжээ.

Японы Ерөнхий сайд Ш.Ишибагийн ажлын албаны дэргэдэх хямралын үеийн шуурхай штаб Пёньяны харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж эхэлжээ. Ерөнхий сайд мөн холбогдох яамд, газруудад нөхцөл байдлын талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд шуурхай хүргэж, хөлөг онгоцууд, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2025 оны нэгдүгээр сарын нэгнээс найман төрлийн хууль, тогтоол хэрэгжиж эхэлнэ. 2025-01-01

100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай албан даалгавар гарав 2025-01-02

450 мянган төгрөгөөс дээш торгуультай жолоочийг 30 хоног нийтэд тустай ажил хийлгэх журам хэрэгжиж эхлэв 2025-01-02

ЗГ: Зарим төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын нөхцөл байдал, ирэх 3 жилийн зорилтыг хэлэлцлээ 2025-01-02

Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ 2025-01-05

Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ 2025-01-06

Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2025-01-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Э.Блинкенийг хүлээн авч уулзжээ 2025-01-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа 2025-01-06

Монгол Улсыг Trip.com цахим хуудсаар сурталчилж эхэллээ 2025-01-07

Хятадын Харбинд мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид түрүүллээ. 2025-01-07