Хятадын Харбинд мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид түрүүллээ.

Хятадын Харбинд мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид түрүүллээ.

Хятадын Харбин хотноо зохион байгуулдаг мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид амжилттай оролцож түрүүлсэн баярт мэдээ ирлээ.

36 дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ. Манай улсаас дөрвөн баг оролцоход хоёр нь алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлсэн бол Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.

Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2006 оноос хойш тогтмол өрсөлдөж эхэлсэн бөгөөд хамгийн хүчтэй оролцогчийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Өмнө нь манай сийлбэрчид уг тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан бол энэ жил гурав дахь алтаа авлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ 2025-01-06

Нэгдүгээр хороолол орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2025-01-06

БНСУ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Э.Блинкенийг хүлээн авч уулзжээ 2025-01-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа 2025-01-06

Монгол Улсыг Trip.com цахим хуудсаар сурталчилж эхэллээ 2025-01-07

Хятадын Харбинд мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид түрүүллээ. 2025-01-07

БНСУ-ын нээлттэй тэмцээнд Б.Ачбадрах аварга боллоо 2025-01-07

Ерөнхий сайд “Тавантолгой" түлш ХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж байна 2025-01-07

БНХАУ-тай аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2025-01-07

Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана 2025-01-07

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 2025-01-08