Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 24-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим асуудлыг үндэслэн, хуулийн төслөө боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Хуулийн төсөлд ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болохоор нээлттэй байх, аяндаа бий болсон жагсаалыг мэдэгдэл хүргүүлсэн жагсаалын адил хүлээн зөвшөөрөх, бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллага, тухайн шатны Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр өөрчлөх, жагсаал, цуглааныг сурвалжлах, мэдээлэх эрхэд хязгаарлалт тавихгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Алтангэрэл: Авигийн хэрэгт хамгийн зөв шийтгэл бол хөрөнгө хураах байдаг 2025-01-22

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ 2025-01-23

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-01-25

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2025-01-26

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ 2025-01-26

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-01-27

Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ 2025-01-27

Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо 2025-01-27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-01-27

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. 2025-01-29

Сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо. 2025-01-29