Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ

Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ

Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монголын сумоч, залуу озеки Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн бөгөөд Казахстаны сумоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сумод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүгээ хүртэж байна. Энэ түрүү нь озэки Хоошёорюү С.Бямбасүрэнгийнх болов. Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сүмо бөхийн Удирдах зөвлөл болон Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэнэ. Хэрэв зөвлөлөөс дэмжвэл Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн 74, Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болно.

Сумод их аварга Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Харүмафүжи Д.Бямбадорж ес, Какүрюү М.Ананд зургаа, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Киришима Б.Лхагвасүрэн нар тус бүр хоёр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Ичиножёо А.Ичинноров  нар тус бүр нэг удаа түрүүлсэн юм.

Тэгвэл эхний гурван өдөр өвдөг шороодсон Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн 12 барилдаанаасаа 11 даваа авч онцгойрсон бөгөөд энэ амжилтаараа “Дайчин барилдааны шагнал” хүртэв. Тэрбээр хаврын башёд комүсүби цолтой зодоглох нь. Түүнчлэн 40 настай Тамаваши Б.Мөнх-Оргил залуучуудтай тун сайн барилдаж есөн даваатай башёг дуусгасан бол Оошёома П.Дэлгэрбаяр найм, Тамашёохо Э.Эрдэнэбилэг зургаа, Оонокацү Б.Чойжилсүрэн долоо, Чёошома Г.Мөнхсайхан есөн даваатай башёг дуусгалаа. Ийнхүү Хацү башёд Монголын 19 сумочоос нэг нь түрүүлж, 11 нь качикоши, найм нь тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Мөн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи башёгийн дундуур зодог тайлах шийдвэрээ зарласан нь онцлог байлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ 2025-01-23

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2025-01-25

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2025-01-26

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ 2025-01-26

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-01-27

Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүллээ 2025-01-27

Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо 2025-01-27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-01-27

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. 2025-01-29

Сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо. 2025-01-29

Хүндэтгэх шалтгаанаар зорчиж буй орон нутгийн машин хураамж төлөхгүй 2025-01-30