Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, нээлтийн үг хэлэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийнайлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжилцэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтынажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой айлчлал болно гэдгийг онцлов.

 Хүлээн авалтад Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын албаны төлөөлөгчид болон хоёр талын аж ахуйн нэгж, хувийн хэвшил, найрамдлын нийгэмлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, урлагийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замын хөдөлгөөнийг түр хаажээ 2025-02-05

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 2025-02-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа 2025-02-05

Улаанбаатарын өвлийн наадамд гадаад улсын 100 гаруй тамирчин оролцоно 2025-02-06

Өчигдөр 115 хүн эрүүлжүүлэгджээ 2025-02-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо 2025-02-06

О.Алтангэрэл: Хохирогчыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална 2025-02-08

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ 2025-02-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийллээ 2025-02-08

Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-08

Францын алдарт "Sebbin" брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ! 2025-02-09