С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ

Шадар сайд С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан Узбекистан Улсад ажлаар айлчилсан байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр \2025.02.07\ Ташкент хотноо эхлэв. Энэ үеэр Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Узбекистан улсын Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар албан хэлцэл хийлээ.

Ж.А.Ходжаев хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн хоёр жилд эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, Ташкент хотноо анх удаа зохион байгуулагдаж буй Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанаас үр дүнтэй, бодитой, ажил хэрэгч шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Шадар сайд С.Амарсайхан Ж.А.Ходжаевтай өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотноо уулзахдаа ярилцсан хоёр орны хамтын ажиллагааны олон санаачилга энэхүү хуралдааны үеэр бодит ажил хэрэг болж байгааг онцолжээ.

Энэхүү Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь 1992 онд Узбекистан улстай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж байгаагаараа онцлог юм. Узбекистан улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, мөн далайд гарцгүй зэрэг манай улстай адил төстэй зүйл олон бий. Тиймд дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах, хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцэж, харилцаагаа өргөжүүлж байна.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол-Узбекистан хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх зорилготой гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа 2025-02-05

Улаанбаатарын өвлийн наадамд гадаад улсын 100 гаруй тамирчин оролцоно 2025-02-06

Өчигдөр 115 хүн эрүүлжүүлэгджээ 2025-02-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо 2025-02-06

О.Алтангэрэл: Хохирогчыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална 2025-02-08

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ 2025-02-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийллээ 2025-02-08

Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-08

Францын алдарт "Sebbin" брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ! 2025-02-09

Багш, ажилтнуудад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгоно 2025-02-09

Зах, худалдааны төв рүү чиглэсэн авто замуудын ачаалал ихэссэн байна 2025-02-09