Хятадад халдварын шинж тэмдэггүй 137 шинэ тохиолдол илэрчээ

Хятадад халдварын шинж тэмдэггүй 137 шинэ тохиолдол илэрчээ

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 62 шинэ тохиолдол илэрч, хоёр хүн нас барсан бол 112 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурджээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 59 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн гурав нь Шаньдун /хоёр/ болон Гуандун /нэг/ мужид бүртгэгджээ. Одоогийн байдлаар зөөвөрлөгдөн орж ирсэн 1042 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 714 хүн өвчилсний 23-ых нь биеийн байдал хүнд байгаа бол 328 хүн эдгэрсэн байна.

Халдвар тархсанаас хойш Хятадад 81 802 хүн коронавирусний халдвар авч, 3333 хүн нас барсан бол 77 279 хүн эдгэрчээ. Одоогоор 189 хүний биеийн байдалд хүнд байна. Тус улсын эрх баригчид энэ сарын 1-нээс эхлэн халдварын шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинж тэмдэггүй 137 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тэдний 102 нь гаднаас ирсэн хүмүүс аж. Халдварын шинж тэмдэг илрээгүй боловч коронавирусний шинжилгээний хариу нь “эерэг” гарсан 64 хүнийг тусгаарлалтаас гаргажээ. Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэггүй 1095 хүн эмнэлгийн хяналтад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.