Франц улсад нас баралт хамгийн өндөр байна
Коронавирусний халдвар дэлхий дахинд ямар байгаа, өвчлөлтэй тэмцэх үр дүн болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе.
Вирусний тархалтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д нас баралт найм дахин нэмэгдсэн бол Испанид тав дахин нэмэгдэж, өнөөдрийн /2020.04.08/ байдлаар нас баралт Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралт 10 мянга даваад байгаа юм. 7131 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа бол өндөр настны асрамжийн газарт нас баралт их байгаа аж.
Япон, Филиппинд нийслэл хотдоо өндөр тархалттай байна. Испанид тархалт өмнөх өдрийнхөөс нэмэгджээ.
Коронавирусний халдварын үед олон нийтийг хамарсан арга хэмжээ хориотой байгаа учир дуучин Леди Гага энэ сарын 18-нд дэлхий нийтэд зориулж тоглолтоо онлайнаар шууд дамжуулахаа зарлажээ. Мөн ДЭМБ-аас “Дэлхийг уншъя” гэх арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн номын зохиолчид өөрсдөө номоо уншиж өгөх юм.
Түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл хомсдолд орсон энэ үед хэрэглээг нь уртасгах, дахин хэрэглэхтэй холбоотой зөвлөмжүүд нэмэгдсэн байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.