БНСУ-аас өнөөдөр 200 гаруй иргэнээ эх орондоо авчирна

БНСУ-аас өнөөдөр 200 гаруй иргэнээ эх орондоо авчирна

Сөүл – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөөдөр /2020.04.08/ Чингис хаан Олон улсын нисэх буудалд 17:00 цагийн орчимд газардах юм байна.

Тусгай нислэгийн онгоц 250 хүний суудалтай бөгөөд нисэх багийнхныг хасаад үлсэн суудалд Сөүлээс ирэх Монгол иргэдээ авчрах аж. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр онгоцны суудлын тоо бүрдсэн байна.

БНСУ-аас ирэх иргэдийг 21 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлах юм. Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн тусгай нислэгээр 1000 гаруй иргэнээ эх орондоо авчраад байна. 

ТУСГАЙ НИСЛЭГҮҮД:

  • Хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх орондоо авчирсан.
  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэг.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын нислэг.
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын нислэг.
  • Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын нислэг.
  • Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын нислэг.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын нислэг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.