Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа.  Хүүхэд 2025 оны 03-р сарын  01-04-ны өдрүүдэд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна.

Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг,  халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.

Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах хэрэгтэйг санууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө 2025-03-11

Түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлэх Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. 2025-03-11

10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 2025-03-11

Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ 2025-03-11

Хүүхэд аарууланд хахаж нас барсан хэрэг гарчээ 2025-03-11

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа 2025-03-11

Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна 2025-03-11

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 2025-03-12

Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа 2025-03-12

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2025-03-12

С.Одонтуяа: Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана 2025-03-12