Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна

Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээр өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлж, 2 удаагийн хэлэлцээг Улаанбаатар, Вена хотноо 2024 онд тус тус зохион байгуулж, Хэлэлцээрийн төслийг боловсруулсан.

Энэ удаа талууд хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцооны төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна.

Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэж, нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдах юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлэх Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. 2025-03-11

10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 2025-03-11

Дорнод аймгийн Халхгол сумын "Баруун шавар" гэдэг газарт хээрийн түймэр гарчээ 2025-03-11

Хүүхэд аарууланд хахаж нас барсан хэрэг гарчээ 2025-03-11

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа 2025-03-11

Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна 2025-03-11

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 2025-03-12

Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа 2025-03-12

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2025-03-12

С.Одонтуяа: Эгийн голын усан цахилгаан станцын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана 2025-03-12

Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй 2025-03-13