Төгрөгийн гадаад вальюттай харьцах дундаж ханш суларчээ

Төгрөгийн гадаад вальюттай харьцах дундаж ханш суларчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 3459.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 67.3, өмнөх сарынхаас 27.4 төгрөгөөр суларчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3601.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 60.3 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 49.3 төгрөгөөр сулрав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 37.56 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5, өмнөх сарынхаас 3.9 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 2 дугаар сард 475.43 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.9, өмнөх сарынхаас 5.4 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.