Ихэнх нутгаар маргаашаас эрс хүйтрэхийг анхааруулав

Ихэнх нутгаар маргаашаас эрс хүйтрэхийг анхааруулав

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, энэ сарын 24-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, иргэд, тээвэрчдэд ЦУОШГ онцгойлон анхаарууллаа.

2025 оны 3 дугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -9-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан байна гэж ЦУОШГ мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ. 2025-03-20

“Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийнэ. 2025-03-21

БНСУ-ын виз мэдүүлэгтэй холбоотой асуудлаар ГХЯ-наас хариу өгчээ 2025-03-21

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон 2025-03-21

Монголын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудлаарх уулзалт Москва хотноо боллоо 2025-03-23

Ихэнх нутгаар маргаашаас эрс хүйтрэхийг анхааруулав 2025-03-23

БНСУ-ын “Dreamy school”-ийн хөтөлбөрийг таван сургууль дээр туршилтаар хэрэгжүүлж байна 2025-03-23

Улаанбурхан өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна 2025-03-24

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдөллөө 2025-03-24

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ 2025-03-24

Төгрөгийн гадаад вальюттай харьцах дундаж ханш суларчээ 12 цагийн өмнө