Японы Миязаки, Кагошима мужийн Шинмоэмакэ галт уул идэвхжин, 3 дугаар түвшинд хүрч байна

Японы Цаг уурын газрын гуравдугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр Миязаки, Кагошима хоёр мужийн дунд байрладаг Киришимагийн галт уулсын бүс дэх Шинмоэмакэ галт уул идэвхжиж байна.
Тус галт уул дэлбэрэлтийн аюулын 2 дугаар түвшний “Галт уулын амны эргэн тойронд хязгаарлалт”-аас 3 дугаар түвшний “Ууланд гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох болсныг мэдээлэв.
Цаг уурын газрын мэдээллээс үзвэл, дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор 4 км-ийн зайд галт уулын чулуу шидэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн галт уулаас үүдэлтэй газар хөдлөлтийн давтамж нэмэгдэн, гуравдугаар сарын 30-ны орой галт уул тэлж, газар зүйн хэлбэлзэл өөрчлөлт ажиглагдаж байгаа талаар мэдээлэл гаргасан байна гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.