"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно

"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нд "Zaisan hill event hall"-д зохион байгуулна.

Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно.

Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм.

Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудыг дэмжиж оролцож байгаа нь нийт тамирчид болон спортыг сонирхон хичээллэгч нарт том урам зориг болж буй аж.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний зорилго нь Монгол Улсад бодибилдинг, фитнессийг хөгжүүлж, Засгийн газар болон биеийн тамир спортын хороодтой хамтран ажиллаж, эв нэгдлийг эрхэмлэн тамирчдыг олон улс, тив дэлхий, цаашид олимпын наадамд амжилттай оролцуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд оршино.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно 2025-03-27

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхов 2025-03-28

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төсөл Тавантолгойн ЦС, Эгийн голын УЦС байх болно 2025-03-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа. 2025-03-28

Мьянмарт газар хөдөлсөнтэй холбогдуулж ЭСЯ-наас зөвлөмж гаргажээ 2025-03-29

"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно 2025-03-29

НДШ-ийг бууруулах иргэдийн САНАЛЫГ авч эхэллээ 2025-03-29

Групп сунгахдаа хөдөлмөрийн чадвараа алдсан хүн бүрийг биеэр ирэхийг шаардахгүй 2025-03-29

Японы Миязаки, Кагошима мужийн Шинмоэмакэ галт уул идэвхжин, 3 дугаар түвшинд хүрч байна 2025-03-30

“Алтан баззер“-т Б.Зоригтбаатар харцага түрүүллээ 2025-03-30

2025-03-31-ний өдрийн 12 ордын зурхай 2025-03-30