Сөүл - Улаанбаатар тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:00 цагт газардана
БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг өнөөдөр /2020.04.08/ Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрлөө. Тус агаарын хөлөг 261 зорчигчтой ниссэн ба нярай хүүхэд гурав, Хилийн мэргэжлийн хяналтын албаны хоёр ажилтан, ХӨСҮТ-ийн хоёр эмч мэргэжилтэн багтжээ. Мөн 12.4 тонн ачаа тээвэрлэн ниссэн байна.
БНСУ-аас ирэх зорчигчдыг "Автобус 5" ХХК, "Тээвэр ачлал" ХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангажээ. Иргэдийг 21 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлана.
Сөүл - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоц өнөөдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 17:00 цагийн орчимд газардах юм.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн тусгай нислэгээр 1000 гаруй иргэнээ эх орондоо авчраад байна.
ГАДААДЫН УЛС ОРНООС ИРГЭДЭЭ ТАТАН АВЧИРСАН ТУСГАЙ НИСЛЭГҮҮД
- Хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутныг эх орондоо авчирсан.
- Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэг үйлдсэн.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын нислэг үйлдсэн.
- Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын нислэг үйлдсэн.
- Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын нислэг үйлдсэн.
- Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын нислэг үйлдсэн.
- Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын нислэг үйлдсэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.