Сингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав

Сингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав

Сингапурын парламент үдэшлэг зохион байгуулах, тусдаа амьдардаг хамаатан садан, найз нөхдийндөө цугларахыг хориглосон хуулийн төслийг баталлаа гэж "Straits Times" сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж байгаагаар, уг хууль нь орон гэртээ төдийгүй олон нийтийн газар олон хүн цугласан уулзалт хийхийг хориглоход чиглэгдсэн байна. Үүний зэрэгцээ, сингапурчууд ахмад настнууддаа анхаарал халамж тавих шаардлагатай байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ урьдын адил уулзах боломжтой гэдгийг уг баримт бичгийн зүүлт тайлбарт тусгажээ. Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд зургаан сар хүртэл хугацаагаар хорих эсвэл 7000 орчим ам.долларын торгууль ногдуулна. Харин давтан зөрчвөл шийтгэлийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх аж.


Сингапурт 1481 хүн коронавирусний халдвар авч, зургаан хүн нас барсан бол 377 хүн эдгэрчээ. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдварын 1.28 сая орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 72 мянга гаруй хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Парист өдрийн цагаар гадаа дасгал хийхийг хоригложээ 2020-04-08

Сөүл - Улаанбаатар тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:00 цагт газардана 2020-04-08

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын хэрэгжилттэй танилцана уу 2020-04-08

Хөгжлийн банк, Төрийн банк Сангийн яамны харьяалалтай болно 2020-04-08

Н.Золжаргал, Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ 2020-04-08

Сингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав 2020-04-08

Авлигыг илчилсэн сэтгүүлчийг Беларусийн хуулийн байгууллага баривчлав 2020-04-08

Урд хөршийн Ухань хот “үүд”-ээ нээлээ 2020-04-08

Нийслэлийн Онцгой байдлын газраас чанга яригчаар зөвлөмж хүргэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ 2020-04-08

Сайн дурын даатгуулагч186 мянган иргэний НДШ-ийг төр хариуцна 2020-04-08

УБТЗ-ын ажилчдын 28 хувь нь ээлжийн амралтаа авчээ 2020-04-08