БНСУ-ын визгүй иргэдийг Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна.

АНХААРУУЛАХ МЭДЭЭ!
Тус Консулын газрын харьяа бүс нутагт байрлах Кимхэ олон улсын нисэх онгоцны буудал нь 24 цагаар үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд өдөр бүр 05:30-22:00 цагийн хооронд ажилладаг.
Сүүлийн үед Улаанбаатар хотоос бусад улс руу Кимхэ ОУНОБ-аар дамжин өнгөрч буй Монгол иргэдийн дунд зарим хүндрэл үүсэх тохиолдол гарч байна. Тухайлбал, нислэгийн хуваарь нь цаг агаар болон бусад шалтгаанаар өөрчлөгдөх үед тус нисэх буудал шөнийн цагаар ажилладаггүй тул зорчигчдыг хилээр гаргаж, түр байрлуулах шаардлага үүсдэг. Энэ тохиолдолд БНСУ-д визийн зөрчилтэй, эсвэл өмнө нь визийн асуудал гаргаж байсан иргэд хилээр нэвтрэх боломжгүй болж, саатуулах байранд саатуулагдах эрсдэлтэй юм.
Иймд БНСУ-аар дамжин өнгөрөх иргэдэд Инчоны Олон улсын нисэх онгоцны буудлыг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Мөн БНСУ-ын визгүй иргэдийг Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн БатцэцэгEmbassy of Mongolia in Seoul
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.