2025 оны дэлхийн шилдэг авто машинаар“Kia EV3” шалгарчээ.

2025 оны дэлхийн шилдэг авто машинаар“Kia EV3” шалгарчээ.

БНСУ-сын авто машин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн охин компани болох “Kia”-гийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “EV3” загвар нь Нью-Йоркийн олон улсын авто шоуны үеэр 2025 оны дэлхийн шилдэг авто машинаар шалгарчээ.

“EV3” энэхүү шагналыг хүртсэнээр “Kia” компани Дэлхийн шилдэг авто машинуудыг шалгаруулдаг “World Car Awards” шагнал гардуулах ёслолоос 2020 оноос хойш зургаа дахь удаагаа шагнал хүртлээ гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

“Kia”-гийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Сон Хо Сун мэдэгдэхдээ, энэхүү шагнал нь загвар дизайныг чухалчилсан, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлүүдийг санал болгож буй манай компанийн манлайллыг онцлон харууллаа гэв.

“EV3” загвар нь бүрэн цэнэглэсэн үед 605 км замыг туулдаг бөгөөд 31 минутын дотор 10-аас 80 хувьд хүрч цэнэглэгддэг байна. Тус шагналыг авто машины салбараар мэргэшсэн дэлхийн 30 улсын 96 сэтгүүлчийн дунд явуулсан санал хураалтаар тодруулсан бөгөөд АНУ-ын сэтгүүлчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байжээ.  

Эх сурвалж https://montsame.mn/mn/read/367038

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Пэгдү уулын Умард Солонгосын нутагт хамаарах хэсгийг дэлхийн геопаркаар бүртгэжээ 2025-04-16

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг уриалжээ. 2025-04-18

БНСУ шинэ үеийн уян робот бүтээжээ. 2025-04-19

БНСУ-ын визгүй иргэдийг Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна. 2025-04-21

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын шүүх хурал үргэлжилсээр байна. 2025-04-23

2025 оны дэлхийн шилдэг авто машинаар“Kia EV3” шалгарчээ. 2025-04-23

БНСУ-ын Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ. 2025-04-23

ЗГ: Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. 2025-04-24

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хахууль авсан хэргээр прокурорууд буруутгажээ. 22 цагийн өмнө

"Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ 54 минутын өмнө