Элчин Сайд С.Сүхболд БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа.

Элчин Сайд С.Сүхболд БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа.

Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзав.

Элчин Сайд С.Сүхболд БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хувийн хэвшлийн төлөөлөл “ВИП Карго” ХХК-ий захирал Г.Энхбаяр болон Сөүл дэх Төрийн банкны төлөөлөгч Э.Жавхлан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хоорондох тээвэр зуучлал, импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хугацааг багасгах, мөн банк, санхүүгийн чиглэлээр иргэдэд олон шатлалгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх талаар санал солилцов.

Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохион хүрээнд тус улсад үйл ажиллагаа эрхэлж буй Монголын хувийн хэвшлийн нэгдсэн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиров.

Эх сурвалж: https://www.facebook.com/share/1AkUJVELuP/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.