БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн анхааралд

Монгол Улсаас 🇰🇷БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан хотод суугаа Консулын газар хамтран 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр (Бямба гараг) 11:00-18:00 цагийн хооронд БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Гуанжу хотод Консулын үйлчилгээ үзүүлэх тул тус бүс нутагт оршин суугаа иргэд Та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.📢

📌 Анхаарах: Иргэд Та бүхэн үйлчилгээ авахаар хүрэлцэн ирэхдээ цахим иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт болон холбогдох бусад бичиг баримтаа  авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
📌Хаяг, байршил: Гуанжу хотын “Монгол соёлын төв”-ийн байр (☎️Лавлах утас: 010-5852-4195)
Гуанжу ши, Согү Гёнёлру 17 бонгил 9 (Нунсондун, Госун билдинг 201 тоот)
Үйлчилгээ үзүүлэх байгууллагууд:
 
🔷️ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан дахь Консулын газар
🔷️Хөдөлмөр нийгмийн хамгааллын  үйлчилгээний төв
🔷️Сөүл дэх “Төрийн банк”, “Хаан банк”-ны төлөөлөгчийн газар, хуулийн фирм болон бусад үйлчилгээний байгууллагууд.

📌КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ📌
 
- Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
- Иргэний шинэчилсэн бүртгэл
-Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
- Гадаад паспортын захиалга
-  Төрсний бүртгэл
- Гэрлэлтийн бүртгэл
- Монгол Улсын харьяатын асуудлаар зөвлөгөө
- Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгнө

☎️Холбогдох утасны дугаар: Сөүл 010-9595-3464,

📌ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ📌

 -  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, 
-  Цалин хөлсний маргаан
- Ажлын байр солих тухай  мэдэгдэл
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад мэдээлэл, зөвлөгөө
-  E-9 визний ангиллаас E-7,  E-7-4  визний ангилал руу өөрчлөх нөхцөлийн талаар

 ☎️Холбогдох утасны дугаар: 02-2266-8228, 02-2278-8030

 📌БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ📌

 - Сөүл дэх “Төрийн банк”
Утас: 010-7280-1883

 -Сөүл дэх “Хаан банк”
☎️Утас: 02-3789-8601

 -БНСУ-ын Гуанжу банк
 
📌ХУУЛИЙН ФИРМ📌
Монгол Улс, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй зарим хууль зүйн фирмийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.