Шанхайн олон улсын автомашины үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Шанхайн олон улсын автомашины  үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Шанхайн олон улсын автомашины үйлдвэрлэлийн 21 дэх удаагийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Дэлхийн авто машин үйлдвэрлэгчид шинэ загваруудаа Шанхай хот дахь Үндэсний үзэсгэлэнгийн төвийн нийт 360 мянган хав.дөр.м талбай бүхий найман танхимд үзүүлж байна. Харин нийт 100 мянган хав.дөр.м талбай бүхий дөрвөн танхимыг технологийн салбар болон нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнд зориулжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй шинэ загварын авто машиныг танилцуулах төлөвтэй байна. Герман, Америк, Японы нэр хүндтэй брэндүүдээс гадна Хятадын авто машин үйлдвэрлэгчид шинэ загвараа танилцуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.