БНСУ-аас монгол иргэдээ татах тусгай нислэг Улаанбаатар руу хөөрлөө

БНСУ-аас монгол иргэдээ татах тусгай нислэг Улаанбаатар руу хөөрлөө

 БНСУ-аас монгол иргэдээ эх оронд нь авчирч буй тусгай нислэг Сөүлээс Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 17 цагийн орчимд хөөрсөн тухай УОК-ын шуурхай штаб мэдээлэв. Уг нислэгийн багийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргалж байна.

БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан, 43 нь эрүүл мэндийн шалтгаантай, тав нь жирэмсэн, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй, гэр бүлийн бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна. Мөн БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр хоёр хүртэлх сараар саатуулагдаад байсан 55 иргэнийг тус улсын Хуульзүйн яамнаас тавьсан шаардлагын дагуу эх оронд нь авчирч байгаа аж. Эдгээр иргэд болон нисэх багийн бүрэлдэхүүнийг Улаанбаатарт ирсэн даруй холбогдох журмын дагуу 21 хоног тусгаарлахын зэрэгцээ шинэ коронавирусний шинжилгээ авах юм.

Тусгай нислэг Улаанбаатарын цагаар 20.20 цагийн орчимд Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.