Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 20:08-д "Чингис хаан" нисэх онгоцны буудалд буухаар төлөвлөж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 20:08-д "Чингис хаан" нисэх онгоцны буудалд буухаар төлөвлөж байна.

Улсын онцгой шийдвэрийн дагуу Ковид-19 халдварын улмаас гадны зарим улсуудаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ авчирч байгаа.

Өнөөдөр /2020.04.08/ МИАТ компани ээлжит тусгай үүргийн нислэгийг үйлдэж, БНСУ-аас иргэдээ авчирч байгаа юм.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан 258 том хүн, есөн нярай хүүхдийг тээвэрлэн авчирч байна. Тус нислэг 20:08-д"Чингис хаан" нисэх онгоцны буудалд буухаар төлөвлөж байна.

Агаарын хөлгийн ачаанд ДЭМБ-ын болон "Монос" групп, "Ази-Фарма" ХХК-ийн эм, эмчилгээний хэрэгсэл гэх мэт ачааг тээвэрлэн ирж байгаа юм.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.