Арваас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй

Арваас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй

Авто машины импорт жилээс жилд өсөн нэмэгдэх нь түгжрэлд нөлөөлж байгаа төдийгүй агаар, орчны бохирдолд нөлөөлж байгаа учраас холбогдох албаныхан машины импортыг хязгаарлахгүй ч нийслэлийн дугаарт хязгаар тогтоохоор болсон.

Тодруулбал, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй шийдвэр ирэх сарын 1-нээс албажиж эхэлнэ. Үүнээс гадна импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл нь ашиглаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, импортлох гэж байгаа тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын бүрэн байдалд хамрагдсан дүгнэлттэй байх гэсэн шаардлагыг тавина.

Нийслэлд өнөөдөр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 74.19 хувь буюу 594 мянган машин 10-аас дээш жил ашигласан байгаа аж. Түүнчлэн 72.84 хувь буюу 584 мянга нь суудлын автомашин байна. Тэгвэл нийт тээврийн хэрэгслийн 69.72 нь баруун талдаа жолооны хүрдтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна 2025-05-06

Төв цэнгэлдэх хүрээлэн нийслэлийн өмч 2025-05-06

БНСУ-д хамтарсан бэлтгэл хийхээр маргааш Гуулин улсыг зорино 2025-05-06

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдалтай танилцав 2025-05-06

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 2025-05-06

Арваас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй 2025-05-06

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 2025-05-07

25-р эмийн сангаас "Гранд плаза"-гийн уулзвар хүртэлх авто замыг засна 2025-05-07

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна 2025-05-07

“Дэлхийн мисс-2025” тэмцээнд оролцохоор Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо. 2025-05-07

Үндэсний шигшээ баг, спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, тулгамдсан асуудлаар нь санал солилцжээ. 2025-05-07