Үндэсний шигшээ баг, спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, тулгамдсан асуудлаар нь санал солилцжээ.

Үндэсний шигшээ баг, спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, тулгамдсан асуудлаар нь санал солилцжээ.

УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд Үндэсний шигшээ баг, спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, тулгамдсан асуудлаар нь санал солилцжээ.

Уг уулзалтад БТСУХ, МҮОХ, шигшээ баг болон спорт холбоодын төлөөлөл оролцсон бөгөөд шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин, нөхцлийг сайжруулах хүрээнд Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн ерөнхий боловсролын спортын дунд сургуулийн асуудлаар хэлэлцсэн байна. Тус сургуулийн хувьд 2009 оноос хойш Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн бэлтгэлийн үйл ажиллагаатай давхцаж, хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд суралцах нөхцөлд сөргөөр нөлөөлж буйг холбогдох байгууллагууд онцоллоо.

Үүнээс гадна шигшээ багийн тамирчдын цалин, нийгмийн баталгаа, дасгалжуулагчдын цалин хөлс хүрэлцээгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг спорт холбоод болон шигшээ багийнхан хөндсөн байна. Мөн олимп, паралимпын бэлтгэл хангах олон улсын стандартад нийцсэн нэгдсэн бэлтгэлийн төвийг яаралтай байгуулах шаардлагатайг хэлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Арваас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй 2025-05-06

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 2025-05-07

25-р эмийн сангаас "Гранд плаза"-гийн уулзвар хүртэлх авто замыг засна 2025-05-07

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна 2025-05-07

“Дэлхийн мисс-2025” тэмцээнд оролцохоор Б.Эрдэнэсувд Энэтхэгийг зорилоо. 2025-05-07

Үндэсний шигшээ баг, спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзаж, тулгамдсан асуудлаар нь санал солилцжээ. 2025-05-07

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болно 2025-05-07

"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт эхлэхэд 18 хоног үлдлээ. 2025-05-07

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа 2025-05-07

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов 2025-05-07

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна 2025-05-07