“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа

“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа

"Хар сарнай" хамтлаг "Харанга" хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцалсан байна. 

Энэ тухай "Хар сарнай" хамтлагийн С.Амармандах "Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуу тохиолоо. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.

Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье. Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя. Хүндэтгэсэн “Хар сарнай” С.С.Амармандах" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна 2025-05-07

Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ 2025-05-07

Үхрийн цул махны үнэ 23.325 төгрөгийн дундаж үнэтэй байна. 2025-05-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ 22 цагийн өмнө

БНСУ-ын илвүү сангийн тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт бүртгэл эхэллээ 19 цагийн өмнө

“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа 18 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1487 болжээ 9 цагийн өмнө

Говийн бүсийн алсалсан 13 цэгт энэ онд шилэн кабелийн сүлжээ оруулна. 8 цагийн өмнө

Улаанбаатар хотын найман байршилд мод тарина. 8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 6 цагийн өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна 6 цагийн өмнө