Улаанбаатар хотын найман байршилд мод тарина.

Улаанбаатар хотын найман байршилд мод тарина.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил Улаанбаатар хотын найман байршилд мод тарина.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн “IGM” цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүргийн Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас, Налайх дүүргийн “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”, Баянгол дүүргийн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Хан-Уул дүүргийн Айцын ам, Баянзүрх дүүргийн Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар", Сонгинохайрхан дүүргийн “Хамбын овоо” зэрэг байршилд мод тарихаар төлөвлөжээ.

Ойн газрын мэргэжилтнүүд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хуваарьт газраа сонгосон өдөр, цагийнхаа дагуу мод тарихад газар дээр нь заавар зөвлөгөөг өгч байгаа. Иргэд саналаараа байршил, өдөр, цагаа сонгон очиж мод тарих боломжтой аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна” хэмээн зарлаж, орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гарагт мод тарьдаг. Энэ нь байгаль орчноо хайрлаж, зохицон амьдрах уламжлал, зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна манай орны ойн санг 9 хувьд хүргэх зорилготой.

Мод тарих бэлтгэлээ өнгөрсөн хугацаанд базаасан тул энэ оноос их хэмжээний талбайд бөөнөөр мод тарьж эхэлнэ.  Тухайлбал, 2025-2027 онд мод тарих хөдөлгөөнөө эрчимжүүлж 570 сая, 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьснаар мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ өмнөх онуудынхаас 5-6 дахин нэмэгджээ. Улсын хэмжээнд 39 зүйлийн мод сөөгийн 12.1 тонн үрийн нөөц бүрдүүлснээр 292 сая ширхэг тарьц суулгац ургуулах боломжтой. Тарьц суулгацын нөөцийг цаашид 100 саяд хүргэхээр төлөвлөөд байгаа. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/368806

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ 2025-05-07

БНСУ-ын илвүү сангийн тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт бүртгэл эхэллээ 2025-05-08

“Хар сарнай“ хамтлаг “Харанга“ хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцаллаа 23 цагийн өмнө

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1487 болжээ 15 цагийн өмнө

Говийн бүсийн алсалсан 13 цэгт энэ онд шилэн кабелийн сүлжээ оруулна. 14 цагийн өмнө

Улаанбаатар хотын найман байршилд мод тарина. 14 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 12 цагийн өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна 12 цагийн өмнө

Увс аймаг Сагил сумын 100 жил, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит барилдааы бүртгэл эхэлжээ. 9 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томиллоо 8 цагийн өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ 6 цагийн өмнө