Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1756 болжээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1756 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1756 бүртгэгдснээс 303 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 254 нь гэрээр эмчлүүлж байгаа бол эдгэрсэн 1185 байна. Одоогийн байдлаар хавьтал болсон нийт 33237 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.