Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.6 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.6 хувь, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгджээ. Энэ өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өмнөх сарынхаас 0.9, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 0.7, даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 18.4 хувь, баруун бүсэд барааны бүлгийн үнэ 6.9 хувь, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 7.9, нийслэлд хүнсний бус бүлгийн үнэ 10.9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.