Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах хуультай

Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах хуультай

Ерөнхий сайдыг 30 хоногт томилж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах учиртай.

Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл ирэх долоодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.