Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн анхны айлчлал өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Их тэнгэр” цогцолбор дахь өргөө гэрээсээ үдлээ. 

Төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцав. Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцлоо. 
Энэ айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал боллоо.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа манай улсад хийлээ. 

Тэрбээр Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байсан юм.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтлаа 2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 2025-07-09

29 үндэсний хороог татан буулгалаа 2025-07-09

Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-07-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. 2025-07-13

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө 2025-07-13

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ 2025-07-15

Холын замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна 2025-07-15

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2025-07-17

Аялагчид, амрагчид, тээвэрчдийн анхааралд 2025-07-17

Яруу найрагч Ц.Хулан өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан олон нийттэй мэндчилжээ. 2025-07-19