Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12400 хүрээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 328 хүн
- Хөнгөн – 68
- Дунд – 240
- Хүнд – 19
- Нэн хүнд-1 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11753, гэрээр эмчлүүлж буй 328, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4823-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2653, 5-9 насны 1575 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.