БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ

БНСУ-д уул уурхайн 500 инженер бэлтгэнэ

БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд монголын 500 оюутныг инженер мэргэжлээр олон улсын түвшинд бэлтгэх санамж бичгийг “Чухал эрдэс ба уул уурхайн форум 2025” (Mongolia-Korea Critical Minerals and Mining Investment Forum)-ын үеэр байгууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл, БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дээрх форумын үеэр олон талт хамтын ажиллагааны тухай ярилцаж, “Самсунг” компани, “KOMIR” корпорац, “KIGAM” хүрээлэн, “Чонбук” их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Ингэхдээ уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Тодруулбал, БНСУ-ын “Самсунг” групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгуулав. Мөн тус улсын “KIGAM” хүрээлэнтэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр, “Korea Investment & Securities” (Asia) компанитай хамтран ажиллаж, манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татахаас гадна Монголд ажилласан туршлагатай “KOMIR” корпорац уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдээ үргэлжлүүлэхээр болжээ. 

Тус цорумд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол нэгдэв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.