Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжив

Үл хөдлөхийн 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлахыг дэмжив

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв.

Иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 100,306 санал авсан тул асуудлыг хэлэлцэн, ХХОАТ-ыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлахыг зарчмын хувьд дэмжлээ.

Байнгын хорооны гишүүд тухайн иргэн ажил хөдөлмөр эрхэлж, орон сууц авч анхдагч хэрэгцээгээ хангаж байхад татвар ногдуулах нь тохиромжгүйг хэлж байв. Мөн ХХОАТ-ыг 21.2.1 заалтыг хэрэгжүүлэхдээ хувь хүний хэрэгцээнд үү, үл хөдлөх хөрөнгө борлуулагч бизнес эрхлэгч үү гэдгийг ялгаж салгах, өрхийн хэрэгцээнд байраа томруулж буй иргэдэд анх удаагаа гэлтгүй хоёр дахь, гурав дахь худалдан авалтад ч дэмжлэг үзүүлдэг байх нь зүйтэй гэж үзэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.