“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Мөн Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов.

Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.603 болжээ 2025-11-06

“Ган үзэг-2025” оны тэргүүн наадмын шилдгүүдийг тодруулна 2025-11-07

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив 2025-11-07

12 ордын зурхайг танилцуулж байна. /2025.11.11/ 2025-11-11

Ө.Шижир: Эрүүл мэндийн салбарт “өвдөх л юм бол үх” гэдэг зарчим үйлчилж байна 2025-11-11

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа 2025-11-12

Монголын баг “Бие бялдар Ази” реалити шоуны шилдэг дөрвөн багт тодорлоо. 2025-11-12

Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов 2025-11-13

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталлаа 2025-11-13

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхгүй хэмээн мэдэгдлээ. 2025-11-13

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ 2025-11-13