Европын 32 орны иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

Европын 32 орны иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх дараах 34 улсын иргэдийг 2026 он дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Тодруулбал, 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг дахин нэг жилээр сунгаж байгаа юм. Тэгвэл дээрх 34 улсын 32 нь Европ, үлдсэн нь далайн орон байна. Өөрөөр хэлбэл, Австри, Бельги, Унгар, Грек, Дани, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люсембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Словак, Словени, Финланд, Франц, Чех, Хорват, Швед, Эстони, Норвеги, Исланд, Швейцар, Болгар, Румын, Ирланд, Кипр, Монако, Их Британи, далайн орнуудаас Австрали, Шинэ Зеланд улсын иргэд Монголд аялах, жуулчлах зорилгоор 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж болно гэсэн үг.

Эдгээрээс гадна манай улсад 14-90 хоногийн хугацаанд аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчих эрхтэй 30 орон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2026-01-01

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026-01-01

ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай 2026-01-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025-2026 оны шинэ жилийн мэндчилгээ 2026-01-01

Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь 2026-01-02

Европын 32 орны иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 2026-01-03

2026 оны цэргийн бүртгэл E-Mongolia системээр орон даяар явагдана 2026-01-04

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. 9 цагийн өмнө

Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна 9 цагийн өмнө

2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 1 цагийн өмнө

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цагийн өмнө