2026 оны цэргийн бүртгэл E-Mongolia системээр орон даяар явагдана
Жил бүрийн нэгдүгээр сард улс орон даяар цэргийн шинэчилсэн бүртгэл явагддаг билээ. Тэгвэл энэ жилийн тухайд, нэгдүгээр сарын 7-23-ны хооронд явагдахаар болжээ. 18-50 насны иргэн та ажлын өдрүүдэд 08.00-17.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд өөрийн харьяа хорооны байранд бичиг баримттайгаа очиж бүртгүүлэх юм.
Мөн "И-Монголиа" цахим системээр нэвтрэн бүртгүүлэх боломжтой. Хэрэв заасан хугацаанд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй тохиолдолд 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.