БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгажээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгажээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг дахин хагас жилээр сунгах шийдвэрийг Сөүл хотын шүүх гаргасан тухай Yonhap агентлаг мэдээлжээ.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 18-нд дуусах ёстой байсан боловч нотлох баримтыг устгах магадлалтай гэж үзсэний дээр шүүх ийнхүү шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгч асныг “дронууд ашиглан тусгай ажиллагааг зохион байгуулж, Умард Солонгосыг өдөөн хатгах зорилготой байсан” гэж прокуроруудын тусгай баг дахин шинээр буруутгаж байгаа ажээ. Тусгай прокурор Чо Ин Сок-ийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгч асан уг ажиллагааг улс оронд дайны байдал зарлах шалтаг болгон ашигласан байна.

Юн Сок Ёл дронуудыг Умард Солонгос руу нисгэх тушаалыг цэргийн ангийн захирагчид өгсөн бөгөөд энэ тухайгаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам, Штабуудын дарга нарын Нэгдсэн хороонд мэдэгдээгүй гэж прокурорууд үзэж байна.

Эргэн сануулахад, ерөнхийлөгч асныг “хуйвалдаан зохион байгуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2024 оны 12 дугаар сард түр хугацаагаар дайны байдал зарласан” хэмээн буруутгаж байгаа юм.  

Түүнийг хоёр дахь удаагаа 2025 оны долоодугаар сард баривчилснаас хойш тэрбээр хорионд байгаа ажээ. Юн Сок Ёлын эхнэр Ким Кон Хи мөн адил 8 дугаар сарын 12-ноос хойш хоригдож байгаа бөгөөд хувьцааны ханштай холбоотой луйвар хийсэн гэж түүнийг буруутгаж байгаа юм.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч шашин, улс төрчдийн хоорондох холбоо хамаарлыг мөрдөн шалгахыг уриалав 2025-12-11

БНСУ-д хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ. 2025-12-12

БНСУ-д эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг хийхээр болжээ 2025-12-16

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2025-12-16

“Монголд тавтай морил” тусгай дугаар нэтфликсээр үзэгчдийн хүртээл болно 2025-12-18

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгажээ 2026-01-04

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ 2026-01-05

БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд цаазын ял төлөвлөжээ 2026-01-14

БНСУ-д нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.  2026-01-15

БНСУ-сын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно 2026-01-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ.  2026-01-16