БНСУ-д хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ.

БНСУ-д хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ.

Өмнөд Солонгост хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ. 

Хохирогч болох эмэгтэй мөн гадаадын иргэн бөгөөд сэжигтнүүд хохирогчтой Сөүл хотын нэгэн шөнийн цэнгээний газар танилцжээ. Хохирогч биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байсан бөгөөд сэжигтнүүд үүнийг ашиглан бэлгийн харьцаанд орсон байна. 

Хохирогч эмэгтэй ухаан ормогцоо цагдаагийн байгууллагад хандснаар уг хэрэг ил болжээ. Цагдаа нар нэг сарын турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар сэжигтнүүдийг илрүүлэн баривчилжээ. 

Сэжигтэн Б-г өнгөрсөн сарын 27-ны орой гэртээ байхад нь баривчилсан бол А-г үүнээс дөрөв хоногийн дараа автобусанд явж байхад нь саатуулан баривчилсан байна. 

Тус хэрэг одоогийн байдлаар прокурорт шилжээд байгаа бөгөөд Өмнөд Солонгосын хууль тогтоомжийн дагуу гадаадын иргэн бэлгийн хүчирхийлэл, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу шийтгэл хүлээлгэдэг. Хэргийг бүлэглэн үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл болдог бөгөөд визийг нь цуцлах, эсвэл улсаас албадан гаргах, хорих ял оноох зэрэг ял шийтгэл ногдуулдаг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"APEC-2025" Дээд хэмжээний уулзалтаар “ГЁНЖҮГИЙН ТУНХАГЛАЛ” батлагдлаа... 2025-11-01

БНСУ-д гурван байршилд “ХУРДАН” цэг ажиллуулж байна. 2025-11-04

БНСУ-ын Samsung компани гурав эвхэгддэг ухаалаг гар утсаа танилцуулжээ.  2025-12-03

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчлахаар төлөвлөж байна 2025-12-05

БНСУ-ын Ерөнхийлөгч шашин, улс төрчдийн хоорондох холбоо хамаарлыг мөрдөн шалгахыг уриалав 2025-12-11

БНСУ-д хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ. 2025-12-12

БНСУ-д эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг хийхээр болжээ 2025-12-16

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2025-12-16

“Монголд тавтай морил” тусгай дугаар нэтфликсээр үзэгчдийн хүртээл болно 2025-12-18

БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгажээ 2026-01-04

БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён төрийн айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирлээ 2026-01-05