Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ.
Филиппиний Манила хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах нохойн үзэсгэлэн тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэлжээ.
Тодруулбал, “Мянган найз Дэмүүл” дуудлагатай хоёр настай эр банхар найман тэмцээнд оролцсоноос долоод нь группийн аварга, нэг тэмцээнд дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болсон байна. Түүнээс гадна найман шоунаас долоод нь шалгарсан бөгөөд нэг шоунаас гуравдугаар байр эзэлжээ.
Энэ удаагийн ААШТ-д 40 үүлдрийн 600 нохой өрсөлдсөн юм. Тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадвар гэх мэтээс хамааран тэмцээнүүд нь харилцан адилгүй байдаг аж.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.